СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Санал асуулга (17)

1. Гуравдугаар бүлгийн нэг дэх хэсэг- Монгол Улсын Их Хурал 1/Сонгуулийн тогтолцоог хуулиар тогтоох, 2/тухайн жилийн улсын төсвийн төсөлд зардлын шинэ төрөл үүсгэх, зарлага нэмэгдүүлэхийг хориглох, 3/ Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах шийдвэр гаргах эрхийг нарийвчлах, 4/төрийн хяналтын байгууллагын тухай, 5/ хянан шалгах түр хороо байгуулж болох тухай Үндсэн хуульд нэмж тусгах, 6/ээлжит чуулганы үргэлжлэх хугацааг 75-аас доошгүй ажлын өдөр болгох, 7/ хуульд өөрөөр заагаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхийн саналаар хуулийг эцэслэн баталдаг болгох (3 нийт санал)

2. Гуравдугаар бүлгийн хоёр дахь хэсэг-Монгол Улсын Ерөнхийлөгч 1/Монгол Улсын Ерөнхийлөгч хууль санаачлах 2/өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарч чиглэл өгөх эрхийг хасах (3 нийт санал)

3. Гуравдугаар бүлгийн гурав дахь хэсэг- Монгол Улсын Засгийн газар 1/Ерөнхий сайд болон Засгийн газрын нийт гишүүний гуравны нэг нь Улсын Их Хурлын гишүүн байж болохоор хязгаарлах 2/Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэх (Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх, огцруулах), 3/Засгийн газрын үндсэн чиг үүргийн 5 яамыг Үндсэн хуульд нэрлэн зааж, Ерөнхий сайд бусад 7 хүртэл яам нэмж байгуулах саныг Улсын Их Хуралд орууж болох (3 нийт санал)

4.Гуравдугаар бүлгийн Дөчин зургадугаар зүйл-Төрийн алба 1/Төрийн жинхэнэ алба нь мэргэшсэн, тогтвортой байх, шатлан дэвших зарчимд үндэслэх, 2/төрийн албаны төв байгууллагын хараат бус байдал, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг хуулиар тогтоох 3/төрийн албан хаагчийг улс төрийн шалтгаанаар ялгаварла гадуурхах, сонгуулийн үр дүнгээр болон хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас халах, чөлөөлөхийг хориглох (3 нийт санал)

5. Гуравдугаар бүлгийн дөрөв дэх хэсэг-Шүүх эрх мэдэл 1/Шүүхийн ерөнхий зөвлөл арван нэгэн гишүүнээс бүрдэхээр Үндсэн хуульд заах 2/Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчийг томилохоор Улсын Их Хуралд танилцуулж дэмжсэнийг, бусад шүүхийн шүүгчийг томилохоор Шүүхийн ерөнхий зөвлөлөөс санал болгосныг Ерөнхийлөгч батламжлах 3/Монгол Улсын дөчин нас хүрсэн иргэнийг Улсын дээд шүүхийн шүүгчээр, Монгол Улсын гучин нас хүрсэн иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилох (3 нийт санал)