СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

"Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө" "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө"

Мэндчилгээ

2016-01-01

Эрхэм хүндэт та бүхэнд аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхний дээдийг хүсэн мэндчилье.

Монгол Улсын шинэ Үндсэн хуулиар баталгаажсан нутгийн өөрөө удирдах байгууллагын найм дахь удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан Сүхбаатар дүүргийн  Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нийт төлөөлөгчдийн нэрийн өмнөөс болон хувиасаа та бүхэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байгаадаа туйлын баяртай байна.

Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийн хүрээнд иргэдийнхээ сайн сайхан амьдрах, иргэдийн оролцоог тодорхой асуудлуудыг шийдвэрлэхийн тулд нутгийн захиргааны байгууллагууд, иргэд олон түмэнтэйгээ хамтран ажиллаж байна.

Шийдвэр гаргах түвшинд иргэдийнхээ оролцоог нэмэгдүүлж, аливаа асуудлыг иргэдээр хэлэлцүүлж, олонхын саналыг ажил хэрэг болгон хэрэгжүүлэх нь бидний үндсэн зарчим юм.

Бидний хамтын хүч, хамтын бодол санаа, хамтын хөдөлмөрийн үр шим нь өргөжин тэлэх болтугай.

Та бүхэнд аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

 

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА                       Б.ЭНХБОЛД

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1304
510 / 39%
413 / 32%
185 / 14%
196 / 15%