СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

"Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө" "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө"

ИТХ-ын товч түүх, танилцуулга

2022-03-14

 

НИЙСЛЭЛИЙН СҮХБААТАР ДҮҮРЭГ

 

                                                                               

 

 

 

Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

 

     Байгууллагын эрхэм зорилго: Иргэдийнхээ нийтлэг эрх ашгийг дээдлэн, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал бүрэн эрхээ тасралтгүй, үр нөлөөтэй хэрэгжүүлэхэд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрхэм зорилго оршино. 

 

     Алсын хараа: Сүхбаатар дүүрэгт нутгийн өөрийн удирдлагыг жинхэнэ утгаар нь төлөвшүүлж, төрийн үйл хэрэгт иргэний оролцоог хангахыг эрмэлзэж ажилладаг.

БЭЛГЭДЭЛ, ДАЛБАА

     Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 8/36 дугаар тогтоолоор дүүргийн бэлгэ тэмдэг, далбааг шинэчлэн баталсан. 

 СҮХБААТАР ДҮҮРГИЙН БЭЛГЭ ТЭМДЭГ

      Бэлгэдлийг тойруулан түмэн олны аз жаргал төгсгөлгүй үргэлжлэн дэлгэрч, хөгжин дэвжиж байхыг бэлгэдэн ногоон өнгийн дэвсгэр дээрх түмэн насан хээгээр хүрээлүүлэн оройд нь төрийн соёмбо байрлуулсан нь төрөө ямагт дээдлэн Монгол Улсын хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулахыг бэлгэдсэн. Бэлгэдлийн төвд дөрвөн зүгийг өнгөөр төлөөлүүлэн дүрсэлсэн ба боловсрол, соёл, шинжлэх ухаан, төр захиргааны байгууллагууд төвлөрсөн нийслэлийн төв дүүргийг бэлгэдэн хангарьдын бие дээр хотын төв цэгийг байрлуулав. 

 

     Хойд зүгийг хөх өнгөөр төлөөлүүлэн түмэн олон энх амгалан мөнхөд оршихыг, Урд зүгийг улаан өнгөөр төлөөлүүлэн ертөнцийн есөн хүсэл бүхнийг бүтээн мандан бадарч, сүр жавхлантай байхыг, Баруун зүгийг цагаан өнгөөр төлөөлүүлэн сэтгэл ариун, аз жаргалтай байхыг, Зүүн зүгийг шар өнгөөр төлөөлүүлэн цог золбоо, нас буян нь дэлгэрч, сайн сайхан бүхэн арвижихыг тус тус бэлгэдэв.

 

Түүхэн замнал

     Монгол Улсын 1992 оны Үндсэн хуулийн 4 дүгээр бүлгийн 59 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага бол аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг хороонд Иргэдийн Нийтийн Хурал, тухайн хурлын хуралдааны чөлөө цагт түүний Тэргүүлэгчид мөн” гэж заасны дагуу Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 1992 оны 10 дугаар сард анх дугаар хуралдаанаа хийснээр үүсч хөгжсөн түүхтэй билээ.

     1992-1996 онуудад дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид нь 2 жилийн хугацаатайгаар хорооны Иргэдийн нийтийн хуралдаанаас сонгогддог байв.

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдллагын тухай хуулинд өөрчлөлт орж, Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хууль батлагдан гарч мөрдөгдсөнөөр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 4 жилийн бүрэн эрхийн хугацаатайгаар ажиллах болсон байна.

     Тус дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн болон Хурлын даргаар 1992-1994 онд Л.Дамдин, 1994-1996 онд Ж.Хорлоо, 1996-2000 онд Д.Энхбаяр, 2000-2004 онд Б.Цэрэн, 2004-2008 онд С.Батхуяг, 2008-2010 онд Г.Өлзийбүрэн, 2011 онд А.Амарсайхан, 2012-2016 онд Б.Ган-Эрдэнэ, 2016-2020 онд Э.Ганбат нар ажиллаж байсан бөгөөд 2020 оноос Б.Энхболд ажиллаж байна.

     Орон нутгийн хурлын 2020 оны сонгуулийн үр дүнгээр зохион байгуулагдсан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 35 төлөөлөгчийн бүрэлдэхүүнд Ардчилсан намын гишүүн 26, Монгол Ардын намын гишүүн 6, Хөдөлмөрийн үндэсний намын 2 гишүүн, Бие даагч 1 гишүүн. Үүнээс анх удаагаа сонгогдож байгаа 18, хоёр ба түүнээс дээш удаа сонгогдсон 17 төлөөлөгч байна.

     Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тасралтгүй, байнгын ажиллагааг хангах зорилгоор хуралдаанаар хэлэлцэх асуудлыг урьдчилан бэлтгэх, санал дүгнэлт гаргах, Хурлын тогтоол, шийдвэрийн биелэлтийг хянан шалгах чиг үүрэг бүхий

Хууль зүй, төрийн байгуулалтын хороо /дарга Э.Чинзориг/

Боловсрол, соёл, эрүүл мэнд, нийгмийн бодлогын хороо /дарга С.Эрдэнэцэцэг/

Төсөв, санхүү, эдийн засгийн хороо /дарга Б.Эрдэнэбулган/

Тохижилт, дэд бүтцийн хороо /дарга Т.Мөнхбаяр/

Газрын харилцаа, байгаль экологийн хороо /дарга Г.Даваацэцэг/

Ёс зүй, сахилга хариуцлагын хороо /дарга Ж.Цэцгээ/

Өргөдөл, гомдлын хороо /дарга Ц.Цогт-Од/

Хүний эрхийн дэд хороо /дарга Б.Мөнхдөл/ гэсэн хороодтойгоор нийслэл, дүүргийн хөгжилд иргэдийн бүтээлч санаачлага идэвхитэй оролцоог эрхэмлэн дэмжиж, сонгогчдынхоо итгэл найдварыг дээдлэн хүндэтгэж, нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийг бид зорин ажиллаж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%