Нийслэлийн аудитын газраас Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 31-ны өдөр дуусгавар болсон санхүүгийн тайланд аудит хийсэн дүгнэлтээ ирүүллээ.
Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 31-ны өдрөөрх санхүүгийн байдал, санхүүгийн үр дүн, мөнгөн гүйлгээ, өмчийн өөрчлөлтийн болон төсвийн гүйцэтгэлийн тайлан, илчлэл тодруулгад тайлагнасан үлдэгдэл, ажил гүйлгээнүүд холбогдох хууль, УСНББОУС, түүнд нийцүүлэн Сангийн сайдын баталсан заавар, журмуудын дагуу материаллаг алдаагүй, үнэн зөв, шударга илэрхийлэгдсэн үнэлгээг авлаа.