СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

"Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө" "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө"

Нийслэл дүүргүүдийн ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нарыг хүлээн авч уулзлаа.

2017-02-13

     Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Э.Ганбат, тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Д.Азжаргал нар 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр нийслэл дүүргүүдийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нарыг хүлээн авч уулзлаа.
     Энэхүү уулзалтыг Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Д.Азжаргал санаачлан нийслэл дүүргүүдийн нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, сайн туршлагуудаасаа бусадтайгаа хуваалцах, шинэ санал санаачлагуудыг дэмжиж ажиллах талаар санал солилцож байх зорилгоор сар бүр уулзалт хийж байхаар санал дэвшүүлснийг нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга М.Буяндэлгэр өнгөрөгч нэгдүгээр сард дүүргүүдийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нарыг хүлээн авч уулзах үеэрээ дэмжсэний дагуу анхны уулзалтыг Сүхбаатар дүүрги йн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас зохион байгуулж байгаа юм.
     Уулзалтад нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга М.Буяндэлгэр, Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны дарга Э.Энхзаяа, Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны дарга Г.Болормаа, Найлах дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны дарга А.Булбул нар оролцлоо.
     Дараагийн уулзалт Налайх дүүрэгт үргэлжлэнэ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%