СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

"Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө" "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө"

Цэргийн шинэчилсэн бүртгэлдээ идэвхтэй хамрагдахыг уриаллаа

2017-01-18

     Нийслэлийн хэмжээнд 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс цэргийн бүртгэлийн ажил эхэлсэн билээ. 
     Өнөөдөр Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Э.Ганбат бэлтгэл офицер, иргэнийхээ үүргийг биелүүлж өөрийн харьяа дүүргийн 3 дугаар хороонд очиж цэргийн шинэчилсэн бүртгэлдээ хамрагдлаа.
     Мөн дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга хурандаа Л.Батаатай хамтран хорооны бүртгэлийн явцын дүн мэдээтэй танилцлаа. 
     Өнөөдрийн байдлаар 3 дугаар хорооны бүртгэл 94%-тай ,дүүргийн бүртгэлийн явц 88%-тай байна. 
Цэргийн бүртгэл энэ сарын 20-ны өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Э.Ганбат 18-50 насны эрэгтэйчүүдийг цэргийн шинэчилсэн бүртгэлдээ идэвхтэй хамрагдахыг уриаллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4065
2760 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%