СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

"Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө" "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө"

Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1, 2 дугаар хэлтсийнхэн иргэдэд тайлагналаа

2017-01-17

     Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1, 2 дугаар хэлтсийн удирдлагууд, ажилтан албан хаагчид 2016 оны үйл ажиллагаагаа тайлагналаа. Цагдаагийн 1 дүгээр хэлтэс дүүргийн 1-ээс 8 дугаар хорооны иргэдэд нийслэлийн Иргэний танхимд, Цагдаагийн 2 дугаар хэлтэс 9-өөс 20 дугаар хорооны иргэдэд дүүргийн ЕБ-ын 3 дугаар дунд сургуулийн урлаг зааланд 2017 оны 1 дүгээр сарын 16, 17-ны өдрүүдэд тус тус танилцууллаа.  
     Тайлангийн хуралд Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Э.Ганбат, Засаг дарга Х.Болормаа, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргын үүрэг гүйцэтгэгч Д.Азжаргал, 1-20 дугаар хорооны Засаг дарга нар болон Улаанбаатар хотын цагдаагийн хэлтэс, Улаанбаатар хотын замын цагдаагийн албаны төлөөллүүд оролцсон юм.   
      Энэ үеэр дүүргийн удирдлагууд болон нийслэлийн цагдаагийн хэлтэс албадын удирдлагуудын зүгээс тайлангийн хуралд ирсэн иргэдийн тавьсан асуулт, санал хүсэлтэд хариулт өгч санал хүсэлтийг нь 2017 оныхоо үйл ажиллагааны төлөвлөгөөндөө тусган ажиллахаа илэрхийллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%