СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

"Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө" "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө"

ИТХ-ын хуралдаан боллоо

2016-12-12

     Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2 дугаар /ээлжит бус/ хуралдаан 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр дүүргийн хурлын их танхимд хуралдлаа. Тус хуралдаанаар:
1. Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдааны дэгийг шинэчлэн батлах тухай
2. Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороодыг байгуулах, тэдгээрийн ажиллах журмыг батлах тухай 
гэсэн асуудлуудыг хэлэлцэж холбогдох тогтоол шийдвэрүүдийг гаргалаа.
     Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тасралтгүй, байнгын үйл ажиллагааг хангах, хуралдаанаар хэлэлцэх асуудлыг урьдчилан бэлтгэх, санал дүгнэлт гаргах, хурлын шийдвэрийн хэрэгжилтийг чанаржуулах зорилт бүхий 
1. Хууль зүй, төрийн байгуулалт хариуцсан ажлын хороо
1.1 Ёс зүйн дэд хороо
2. Нийгмийн бодлогын асуудал хариуцсан ажлын хороо
3. Төсөв, санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан ажлын хороо
4. Тохижилт, дэд бүтцийн асуудал хариуцсан ажлын хороо
5. Өргөдөл гомдлын асуудал хариуцсан ажлын хороо
6. Газрын харилцаа, байгаль, экологийн асуудал хариуцсан ажлын хороо
гэсэн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын хороодыг байгуулж ажиллахаар боллоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1324
515 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%