СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

"Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө" "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө"

Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан боллоо

2016-11-11

Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр дүүргийн хурлын их танхимд хуралдлаа. Тус хуралдаанаар 
1. Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийн дүн, шинээр сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийн тухай
2. Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай
3. Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийг сонгох тухай
4. Дүүргийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай
гэсэн асуудлыг хэлэлцсэн бөгөөд дүүргийн 16 дугаар хороонд Ардчилсан намаас нэр дэвшиж сонгогдсон төлөөлөгч Эрдэнийн Ганбат хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн саналаар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгогдож батламжлагдлаа.
Мөн дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдээр Ш.Батдорж, П.Оюунчимэг, С.Эрдэнэболд, Ж.Цэцгээ, П.Давхарбаяр, П.Жавзмаа нар сонгогдлоо.
     Харин дүүргийн Засаг даргад ИТХ дахь Ардчилсан намын бүлгээс Хөххүүгийн Болормааг нэр дэвшүүлсэн боловч МАН-ын бүлэг тус асуудалд ИТХ-ын дэгд заасан заалтын дагуу 24 цаг хүртэлх цагийн хугацаанд завсарлага авлаа.
ИТХ-ын анхдугаар хуралдаан маргааш буюу 2016 оны 11 дүгээр сарын 12-ны 12.00 цагт үргэлжилнэ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1264
494 / 39%
402 / 32%
177 / 14%
191 / 15%