СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

"Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө" "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө"

Нисдэг камер ашиглан гэмт хэрэгтэй тэмцэж эхэллээ

2016-11-07

     Дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Б.Ган-Эрдэнэ Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэс болон Замын цагдаагийн хэлтсийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.
     Энэ үеэр Сүхбаатар дүүргийнхээ иргэдийн аюулгүй, амар тайван байдлыг хангахын төлөө цаг наргүй зүтгэж, гэмт хэрэг зөрчлүүдтэй тэмцэж яваа албан хаагчид цагдаагийн нийт бие бүрэлдэхүүнийхээ ажилд нь тусламж дэмжлэг үзүүлэх зорилгоор иж бүрэн тоноглол бүхий нисдэг камерыг гардуулан өглөө.
     Цагдаагийн хэлтсийн удирдлагуудын зүгээс нийслэлийн бусад дүүрэг, хөдөө орон нутгуудад нисдэг камер ашиглаж гэмт хэрэгтэй тэмцэж байгаа тухай туршлагатай танилцсан талаараа дурдсан бөгөөд дүүргийн ГХУСАЗЗ-өөс бидний ажлыг үргэлж дэмжиж байдагт талархал илэрхийлээд энэхүү дэвшилтэт техник нисдэг камераар хангаж байгаа нь дүүргийн хэмжээнд гэмт хэрэгтэй тэмцэж, гэмт хэргийн гаралтыг бууруулахад маш том дэмжлэг болохыг хэлсэн юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%