СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

"Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө" "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө"

Мэндчилгээ

2016-10-04

    Эрхэм хүндэт багш сурган хүмүүжүүлэгчид, боловсролын салбарын нийт ажилтан, албан хаагчид, хүүхэд багачууд, эцэг эхчүүд ээ Монголын үр хойчид боловсрол олгох үйл хэрэгт эрдэм мэдлэг, авъяас чадвар, ур ухаан, бүхий л амьдралаа харамгүй зориулсан ахмадууд, бие сэтгэл, эрдэм оюунаа зориулан хүчин зүтгэж яваа эрдэмтэн, багш нар, боловсролын салбарын ажилтан, албан хаагчид Та бүхэндээ Монголын багш нарын баярын мэндийг өргөн дэвшүүлье. 

     Боловсролын системийг хөгжүүлэн урагшуулах гол эх үндэс нь багш та юм. 
     Дүүргийн удирдлагуудын зүгээс бага дунд боловсролын сургалтын чанарт тавих хяналтыг сайжруулан сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч, 
засвар тохижилтод зориулсан хөрөнгө оруулалтыг жил бүр нэмэгдүүлж 2012-2016 онд дүүргийн хэмжээнд 17 сургууль, цэцэрлэгийг ашиглалтад оруулан ажиллаж байна. Ингэснээр сургуулийн суудлын тоо, цэцэрлэгийн орны тоо тус тус нэмэгдэж багш та бүхний ажлын ачаалал багасч хүүхдийн сурч хөгжих орчин нөхцөл сайжирлаа. Үүнийхээ үр дүнд улсын хэмжээнд 3 жил дараалан боловсролд ээлтэй дүүргээр шалгарч, улс болон аймаг, нийслэл, бусад дүүргүүддээ сайн туршлага болохуйц олон ажлыг хийж гүйцэтгэлээ.

     Шинэ зууны Монгол улсын хөгжлийн хурдасгуур, манлайлагчид, боловсролын чанарын шинэчлэлийн түүчээ болсон бүтээлч, оюунлаг, ажилсаг Багш таны соён гэгээрүүлэхүйн их үйлсэд тань амжилт хүсэж, таны амьдрал эрүүл энх байж, эрдэм билгийн гэгээн гэрлээ түгээж явахын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье. Эрхэм баян-Эрдэм ном дэлгэртүгэй" нартаа хүндэтгэл илэрхийлж, эрүүл энх, аз жаргалын дээдийг хүсэн ерөөе.

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА Б.ГАН-ЭРДЭНЭ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4065
2760 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%