Сүхбаатар Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргын 2016 оны 08 дугаар сарын 19-ний А/35 дугаар захирамжийн дагуу дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчид болон төлөөлөгчид улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн гэр бүл, тэдний ар гэрийнхэн, үр хүүхдүүдийг нь хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ. Сүхбаатар дүүргийн хэмжээнд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдээд цагаатгагдсан амьд сэрүүн байгаа 9 иргэн, тэдгээрийн эхнэр, нөхөр, төрсөн үр хүүхэд нь 106 иргэн байна.