СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

"Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө" "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө"

Сүхбаатар дүүргээр өдөрт 700 мянга гаруй иргэн зорчдог

2016-06-20

Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга Б.Ган-Эрдэнэтэй ярилцлаа. 
/2016 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн зочны цаг нэвтрүүлгийн хэсгээс/ 
Танай дүүргийн хувьд бүтээн байгуулалтын ямар чиглэлийн ажлууд голдуу хийгдэж байна вэ?
     Сүүлийн жилүүдэд их олон хэлбэр, төрлийн бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна. Шаргаморьтоос Санзай хүртэлх 16.3 км замын нээлт хийсэн. Боловсролыг дэмжих чиглэлээр өнгөрсөн гурван жилийн хугацаанд 17 сургууль, цэцэрлэгийг шинээр барьсан. Аюулгүй байдлыг хангах, бүтээн байгуулалтыг найдвартай байлгах үүднээс 273 цэгийг камержуулсан.
Сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ ямар байна вэ?
     Цэцэрлэгийн насны 11 мянган хүүхэд бий. Үүнээс 82 хувийг нь цэцэрлэгт бүрэн хангуулж чадаж байна. Өдөрт манай дүүргээр 700 мянга гаруй иргэн зорчдог гэсэн судалгаа бий. Тиймээс цаашид хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлага зайлшгүй байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4065
2760 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%