СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

"Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө" "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө"

Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хороо сургалт зохион байгууллаа.

2016-06-07

Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хорооноос Монгол Улсын Их Хурлын болон нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах санал авах байрны Ахлах зохион байгуулагч нарт 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр зохион байгууллаа.

 Сургалтад Сүхбаатар болон Багануур дүүргийн сонгуулийн хорооны гишүүд, санал авах байранд ажиллах ахлах зохион байгуулагчид оролцлоо.

Сургалтаар дараах хөтөлбөрөөр явууллаа. Үүнд:

  1. Санал авах байрыг бэлтгэх хууль тогтоомж /Сонгуулийн хорооны гишүүн Б.Ганбаатар/
  2. Сонгуулийн үйл ажиллагааны календарчилсан үйл ажиллагааны талаарх мэдээлэл /Сонгуулийн хорооны гишүүн Б.Булгантамир/
  3. Сонгуулийн тухай хууль, Сонгуулийн Ерөнхий хорооноос баталсан холбогдох журам /Сонгуулийн хорооны гишүүн Б.Булгантамир/
  4. Архив бичиг хэргийн стандартыг талаар /Сонгуулийн хорооны гишүүн Мөнхцэцэг/
  5. Санал авах төхөөрөмжийн талаарх мэдээлэл /Мэдээллийн технологийн даамал/

       Сургалтын явцад санал авах болон бусад үйл ажиллагаатай холбоотой асуудлаар тодруулга авч мэдээ, мэдээлэл солилцлоо.

 

 

 

 

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6129
4626 / 75%
935 / 15%
277 / 5%
291 / 5%