СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

"Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө" "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө"

11 дүгээр сургууль хичээлийн шинэ байрандаа орлоо

2016-04-11

     Сүхбаатар дүүргийн Физик математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 11 дүгээр сургууль өнөөдөр шинэ байрандаа орлоо.
     Сургуулийн нээлтэнд Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана, дүүргийн ИТХ-ын дарга Б.Ган-Эрдэнэ, Засаг дарга Д.Бадарсан, дүүргийн Засаг даргын Хот, нийтийн аж ахуй, тохижилтын асуудал хариуцсан орлогч Л.Амарзаяа болон холбогдох албаны хүмүүс үе үеийн багш, төгсөгчид сурагчид оролцов.
     Сургуулийн нээлтэнд захирал Д.Энхжаргал “Манай сургуулийн сурагчид өмнөх он жилүүдэд дүүрэг, хот улсын олимпиад, уралдаан тэмцээнд жил бүр олон арван медаль хүртэж, ЭЕШ–д өндөр оноо авч тасралтгүй эхний байруудыг эзэлсээр ирсэн ба олон улсын математик физикийн олимпиадаас нийт 20 гаруй медаль хүртэн сүүлийн 2 жил дараалан сурагч Д. Батзориг, Б.Эрдэнэбаяр нар олон улсын математикийн 54, 55 дугаар олимпиадаас мөнгө, хүрэл медаль хүртсэн амжилтаар шинэ байрандаа орж байгаагаа уламжлаад яам, нийслэл, дүүргийн удирдлагууддаа талархаж байна” гэдгээ хэллээ.
Тус сургууль нь 1947 онд сууриа тавьж нэг давхар модон барилга бүхий бага сургууль, 1952 онд хоёр давхар болон 8 жилийн сургууль, 1990 онд физик- математикийн гүнзгийрүүлсэн сургалттай бүрэн дунд сургууль болон өргөжин тэлсээр хүүхэд багачуудад боловсрол олгон 60 гаруй жил ашиглагдаж 2013 онд актлагдан буулгагддсан.
     НМХГ-аас 2010 онд тус сургуулийн барилгад үйл ажиллагаа явуулахыг бүрэн зогсоох тухай дүгнэлт гаргаж, 2013 оны 2 дугаар улиралд буулгаж эхэлсэн байдаг.
     2014 онд тус сургуулийн 320 хүүхдийн барилгыг 3.4 тэрбум төгрөгөөр барихаар Улсын төсөвт тусгагдан батлагдаж 2015 оны 4 сарын 20- нд энэхүү сургуулийн шинэ барилгын шав тавигдсан юм.
Ийнхүү шинэ байрандаа орж буй 11-р сургуулийн хамт олонд Засаг дарга Д.Бадарсан халуун баяр хүргэж “Өнөөдөр та бүхэнд маань суралцах таатай орчин бүрдэж 600 гаруй сурагч бүрийн авьяасыг нээн илэрүүлэх, хөгжүүлэх боломж нөхцөл улам бүр нэмэгдэж, Улсын болон олон Улсын тэмцээн уралдаанд амжилт ахих нөхцөл бүрдэж байна гэж ойлгож байна. Улам их амжилт гаргахыг хүсье” гэв.
     Арга хэмжээний үеэр ажил мэргэжилдээ үнэнч байж, сурагч, төгсөгчидөө сурган бэлтгэх, мэргэшүүлэх, төлөвшүүлэх замаар эх орныхоо хөгжил, бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулсаар байгаа багш ажилчдыг шагналаа. Ийнхүү будаг нь ханхалсан шинэ сургуульдаа эрдмийн эзэд баяр хөөртэйгөөр хичээллэж эхэллээ. Эрдмийн их үйлсэд нь амжилт хүсье.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%