Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төсөв, санхүү, эдийн засаг, дэд бүтцийн хорооны 13 дугаар хуралдаан 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хуралдаж “Дүүргийн 2016 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай” асуудлыг хэлэлцээд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 15 дугаар /ээлжит бус/ хуралдаанд дэмжин оруулахаар шийдвэрлэлээ.