СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

"Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө" "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө"

“Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо” үндэсний Чуулган зохион байгуулагдана

2016-04-01

     УИХ-ын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд “Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо” сэдэвт үндэсний чуулга уулзалт 2016 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна. 
      Энэхүү чуулганаар “Улс төрийн дээд түвшинд шийдвэр гаргахад эмэгтэйчүүдийн оролцоо”, “Орон нутгийн түвшинд шийдвэр гаргахад эмэгтэйчүүдийн оролцоо”, “Эмэгтэйчүүдийг улс төрийн карьерт бэлдэх нь”, “Монголын нийгэмд эмэгтэйчүүдийн манлайлал” зэрэг үндсэн 4 сэдвийн хүрээнд илтгэлүүд тавигдаж, мэдээлэл өгөх юм.
     Чуулганд УИХ-ын эмэгтэй гишүүд, аймаг, нийслэл, сум, дүүргүүдийн ИТХ-ын эмэгтэй төлөөлөгч болон бусад албаны нийт 600 гаруй хүн оролцохоор бүртгүүлээд байгаа бөгөөд Сүхбаатар дүүргийг төлөөлөн дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгч Х.Батжаргал, П.Анхтуяа, Л.Оюунчимэг, Ж.Цэцгээ, төлөөлөгч М.Энхмаа, Л.Нармандах, П.Оюунчимэг, С.Эрдэнэцэцэг, Ц.Чулуун нар оролцох юм. 
     Улс төр болон нийгмийн бүх салбарт, аймаг, нийслэл, сум дүүргийн Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагуудад эмэгтэйчүүдийн байр суурийг бэхжүүлэх, эзлэх хувийг нэмэгдүүлэхэд энэхүү чуулганы гол зорилго оршиж байгаа юм байна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%