СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

"Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө" "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө"

ИТХ-ын тэргүүлэгчдээс ажлын хэсэг гарчээ

2016-03-15

Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2016 оны А/11 дүгээр захирамжийн дагуу дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдээс:
1. Дүүргийн Ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үйл ажиллагаа
2. Өрхийн эрүүл мэндийн төвийн тоног төхөөрөмжийн ашиглалт, боловсон хүчний нөөцтэй танилцах
3. Хороодын "Иргэний танхим"-ын үйл ажиллагаа
4. Шуурхай албаны автомашин зорчих хэсгийн хашаа, хайс, гарцыг чөлөөлөх ажиллагааны явцтай газар дээр нь танилцах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.
2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр ажлын хэсгийн ахлагч ИТХ-ын тэргүүлэгч П.Анхтуяа, ажлын хэсгийн гишүүд болох ИТХ-ын тэргүүлэгч Ж.Цэцгээ, Л.Оюунчимэг, Х.Батжаргал нар дүүргийн ерөнхий боловсролын 35 дугаар сургууль, 109, 171, 225 дугаар цэцэрлэг, Сүхбаатар сувиллын цогцолбор, 15, 10 дугаар хороодын Өрхийн эрүүл мэндийн нэгдлийн үйл ажиллагаануудтай танилцлаа. 
Энэхүү ажлын хэсгийн гол зорилго нь дүүргийнхээ иргэдийн эрүүл аюулгүй амар тайван байдлыг хангах, ирээдүй хойч үеийнхээ сурч боловсрох нөхцөл боломжийг бүрдүүлэхийн төлөө эрүүл мэнд, боловсролын салбар зэрэг олон олон салбарыг дэмжин дүүргийн ИТХ-ын хуралдаанаар баталсан хөрөнгө оруулалт нь хэрхэн үр дүнгээ өгч иргэдийн амьдралд хэрхэн үр дүнгээ өгч байгаатай газар дээр нь танилцах, сургууль, цэцэрлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тулгарч буй саад бэрхшээлийг холбогдох хүмүүсээс нь сонсож цаашид дүүргээс хэрэгжүүлэх бодлого шийдвэрт хэрхэн тусгаж ажиллах, гарч буй санал санаачилгыг дэмжиж ажиллах ач холбогдолтой юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%