Тайлан мэдээ №11
2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны иргэний танхимд дүүргийн Хөдөлмөрийн хэлтэстэй хамтран “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөр”-ийн танилцуулга хйигдэж, хувиараа хөдөлмөр эрхлэгч, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон ахмад настан нийт 43 иргэн оролцлоо.
Хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох, ажлын байрыг дэмжих хөтөлбөр: Иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар эзэмшүүлж, хөдөлмөрийн зах зээлд бэлтгэх, ажлын байрыг дэмжиж, ажил олгогчид урамшуулал үзүүлэхэд оршино.
Хөтөлбөрт хамрагдахыг хүссэн иргэдийн материал авах хугацаа: 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 21-ний дотор авна.
Материал хүлээн авах газар: Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн байранд.
Хариуцсан мэргэжилтэн Б.Гантуяа 11 дүгээр хороон дээр 7 хоног бүрийг МЯГМАР гаригт мэдээлэл зөвлөгөө өгч байна.
Хөтөлбөрийн чиглэл:
1. Аж ахуй эрхлэх, бичил бизнесийг дэмжих хөтөлбөр:
Хөтөлбөрийн зорилго: Хорих ангиас суллагдсан иргэн ба 35 болон түүнээс дээш хөдөлмөрийн насны дэмжлэг авахыг хүссэн иргэн бусадтай хамтран аж ахуй эрхлэх зорилтот бүлгийн иргэнд жижиг зээл, санхүүгийн дэмжлэг олгох зээл, аж ахуй эрхлэлтийн сургалт зохион явуулах, борлуулалтын болон ажлын байрны дэмжлэг үзүүлэх, бүлгийн зохион байгуулалттайгаар хүнсний ногоо тариалах.
2. Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөх үйлчилгээг дэмжих хөтөлбөр:
Хөтөлбөрийн зорилго: Хүүхэд залуучууд, ажилгүй иргэдэд мэргэжил сонгоход шаардлагатай ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох мэдээлэл, зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх, энэ чиглэлийн үйлчилгээг хөгжүүлэхэд оршино.
3. Нийтийг хамарсан ажил зохион байгуулах хөтөлбөр:
Хөтөлбөрийн зорилго: Өөрсдийн амьдарч буй орчны нийтийн эзэмшлийн зам, талбайд бүтээн байгуулалт хийх, сайжруулах зэрэг ажилд хамруулж, түр ажлын байраар ханган орлогын дэмжлэг үзүүлэх ажилгүй иргэн, ажилгүйдэлд өртөж болзошгүй иргэн, ажил олоход хүндрэлтэй иргэнийг хамруулах
4. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр:
Хөтөлбөрийн зорилго: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байнгын ажлын байр бий болгох хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ажил олгогчид урамшуулал, санхүүгийн дэмжлэг үзүүлэх, аж ахуй эрхлэлтийн болон хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох сургалт зохион байгуулахад оршино.
5. Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээний төсөл хөтөлбөр:
Хэрэгжүүлэх үйл ажиллагаа: Мэргэжлийн өндөр ур чадвар, нарийн мэргэшил, мэдлэгийн эрх эзэмшсэн иргэн, тэтгэвэр авагч “Ахмад мэргэжилтэн” ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг үзүүлж, урамшуулал авах.
6. Залуучууд, мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр:
Хөтөлбөрийн зорилго: 25 хүртэлх насны залуучууд, оюутан, төрийн өмчийн мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг тухайн онд төгсөгчдөд үйлдвэр дээрх сургалт, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, аж ахуй эрхлэлтийн сургалт, үйлдвэрийн ажлын байрны түрээсийн хөнгөлөлт олгох.