СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

"Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө" "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө"

Сүхбаатар дүүргийн 3 дугаар сургуулийн охидын Алтан од баг нийслэлийн аваргаар шалгарлаа

2016-02-18

     Жил бүр нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулагддаг "Сурагчдын лиг"-ийн сагсан бөмбөгийн шигшээ тэмцээн Буянт Ухаа спортын ордонд амжилттай зохион байгуулагдаж байна. Тэмцээний эмэгтэй ахлах насны ангилалд Б.Дэлэг дасгалжуулагчтай Сүхбаатар дүүргийн 3 дугаар сургуулийн Алтан од багийн тамирчид Багануур дүүргийн багийг 40:38 харьцаатай хожиж алтан медалийн болзол хангалаа.
     Мөн эмэгтэй ахлах насны хүрэл медалийг дүүргийн 1 дүгээр сургуулийн баг хүртсэн байна.
     2015 оны 12 дугаар сарын 20-нд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын ивээл дор явагдсан дүүргийн “Сурагчдын лиг 2015/16” сагсан бөмбөгийн тэмцээнд 1 дүгээр сургуулийн охидын баг алтан медаль, 3 дугаар сургуулийн Алтан од баг нь мөнгөн медаль авч байсан ба нийслэлийн аварга шалгаруулах сурагчдын лигийн тэмцээнд амжилттай оролцож алт, хүрэл медалийн эзэд боллоо.
     Эрэгтэй дунд насны ангилалд 11 дүгээр сургуулийн Шидэт бөмбөг баг мөнгөн медалийн болзол хангасан байна.
     Баг тамирчдынхаа цаашдын сурлага хөдөлмөр, уралдаан тэмцээнд нь өндөр амжилт хүсье.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%