СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

"Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө" "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө"

Сурагчдын лигийн тэмцээн болж өнгөрлөө

2015-12-22

Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын ивээл дор явагдсан “Сурагчдын лиг 2015/16” сагсан бөмбөгийн тэмцээний хаалтын үйл ажиллагаа 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 6 дугаар сургуулийн спорт зааланд боллоо. Нийтдээ 3 долоо хоногийн турш үргэлжилсэн уг тэмцээн нь бага, дунд, ахлах анги гэсэн 3 насны ангиллаар зохиогдсоноороо онцлогтой болж байгаа юм. Тэмцээнийг хааж Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Ган-Эрдэнэ үг хэлсэн бөгөөд шалгарсан баг тамирчдад шагналыг нь гардууллаа. Бага насны ангилалд эрэгтэй тэргүүн байрыг 3 дугаар сургууль, эмэгтэй тэргүүн байрыг 1 дүгээр сургууль, дунд насанд эрэгтэй тэргүүн байрыг 11 дүгээр сургууль, эмэгтэй тэргүүн байрыг 1 дүгээр сургууль, ахлах насанд эрэгтэй, эмэгтэй тэргүүн байрыг 1 дүгээр сургууль тус тус авсан байна. Тэмцээний бүх насны ангилалд эхний 2 байранд орсон багууд нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох юм. Шалгарсан нийт баг тамирчиддаа цаашдын тэмцээнд нь амжилт хүсье.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%