СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

"Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө" "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө"

Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1-р хэлтсийн тайлангийн хурал боллоо

2015-12-18

Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2015 оны үйл ажиллагааны тайлангийн хурал 12 дугаар сарын 18-ны өдөр боллоо. Уг хурлаар 2015 онд хийж гүйцэтгэсэн ажлаа Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн нийт бие бүрэлдэхүүний өмнө тайлагнав. Хурлын үеэр Сүхбаатар дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс Цагдаагийн нэгдүгээр хэлтсийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажлаараа шалгарсан тул 5 сая төгрөгөөр шагнасан ба шагналыг Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Б.Ган-Эрдэнэ гардууллаа. Мөн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс 2015 онд хийж бүтээсэн ажлаараа шалгарсан албан хаагчдаа дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хүндэт өргөмжлөл, дүүргийн хөдөлмөрийн алдар медаль зэрэг шагналаар шагнаж хэлтсийн аварга албан хаагчдаа шалгарууллаа.    

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%