СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

"Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө" "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө"

Гэмт хэргээс урьдчилан сэргийлье сэдэвт сургалт зохион байгуулагдлаа

2015-12-18

Сүхбаатар дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 07 дугаар тогтоолын дагуу дүүргийн нутаг дэвсгэрийн их дээд сургуулиудад суралцаж буй оюутан залуус, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийн хор хөнөөл, гэмт хэргийн нийгмийн аюул занал, хор уршгийг сурталчилан таниулах зорилгоор Мэргэжлийн хяналтын хэлтсээс зохион байгуулж Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх, Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх, Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэс хамтран цуврал сургалтуудыг зохион байгуулж байна. Сургалтын хүрээнд 12 сарын 15-нд Этүгэн их сургууль, 12 сарын 16-нд МУИС, 12 сарын 17-нд ШУТИС-ууд дээр очиж оюутан залууст сургалт явууллаа. Цаашдаа дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад  уг сургалтыг цувралаар зохион байгуулах юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%