Монгол улсын Ерөнхийлөгч 1990 оны 12 дугаар сарын 25-ны
өдөр Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссыг байгуулах тухай 56
дугаар зарлиг гаргаснаас хойш 25 жил болж буйг тохиолдуулан 2015 оны 12 дугаар
сарын 15-ны өдөр Чингис зочид буудалд Цагаатгах ажлын улсын комисс 25 жилийн
ажлаа дүгнэх уулзалт, хурал зохион байгууллаа. Тус хуралд аймаг, нийслэл,
дүүргийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын дарга, нарийн
бичгийн дарга нар болон хамтран ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагын
төлөөллүүд оролцов. Сүхбаатар дүүргээс Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах
комиссын дарга Б.Ган-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Д.Боргио нар оролцлоо. Уулзалт
хурлын үеэр нарийн бичгийн дарга Д.Боргиог Цагаатгах ажлыг удирдан зохион
байгуулах Улсын комиссын “Хүндэт үнэмлэх”-ээр шагналаа.