2015 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр Нийслэл дүүргүүдийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны Иргэний танхимын ажилтнуудын ажлын уялдаа холбоог сайжруулах, цаашдын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготой "улаанбаатар-2015" спортын 3 төрөлт анхдугаар тэмцээн Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургуулийн спорт зааланд амжилттай зохион байгуулагдлаа.
Багийн дүнгээр 1 дүгээр байранд Баянзүрх дүүргийн баг шалгарч шилжин явах цомын эзнээр тодорлоо.