Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсангийн санаачилгаар дүүргийн 7, 8, 9, 10 дугаар хороодын 18 наснаас дээш иргэдэд зориулан тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хувь хүний хөгжлийг дэмжих зорилгоор Англи, Япон, Солонгос хэлний 45 хоногийн үнэгүй сургалт явагдаж байна. Уг сургалт нь 8 дугаар хорооны Иргэний танхимд 7 хоногийн 6 өдөр хуваарийн дагуу хичээллэж байгаа юм.
Энэхүү сургалт нь 2015 оны 1, 2 дугаар улиралд хичээллэж 150 орчим иргэн хамрагдаж сертификаттай төгссөн бөгөөд энэ удаагийн сургалтад 80 орчим иргэн суралцаж байна.