СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

"Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө" "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө"

“Авлигагүй Сүхбаатарчууд” 3 дахь жилдээ

2015-11-13

     Монголын Хүүхдийн ордонд Сүхбаатар дүүргийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын дунд ширүүн өрсөлдөөнтэй явагддаг “Авлигагүй Сүхбаатарчууд” тэмцээн 3 дахь жилдээ боллоо. 
Энэ удаагийн тэмцээнд дүүргийн Засаг дарга Д.Бадарсан, Засаг даргын орлогч Л.Амарзаяа, Засаг даргын Тамгын газрын дарга Д.Баасанбат болон хэлтэс албадын дарга нар оролцож, хамт олноо дэмжлээ. 
Тэмцээн эссэ бичлэг, илтгэл, дэвжээ тэмцээн гэсэн гурван төрлөөр явагдаж албан хаагчид авлигын эсрэг мэдлэг, итгэл үнэмшлээ уралдууллаа. Дэвжээ тэмцээнд Засаг даргын Тамгын газар, дэргэдэх хэлтэс албадын хамтарсан 14 баг мэндчилгээ, эрх зүйн бодлого, гэрийн даалгавар, багийн ахлагчийн тэмцээн зэрэг 4 үе шатаар өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа. Засаг даргын Тамгын газрын Захиргаа хуулийн хэлтсийн мэргэжилтэн Г.Нямдорж эссэ бичлэг болон илтгэлийн тэмцээнд тэргүүн байр эзэлсэн бол багийн нийлбэр дүнгээр Цагдаагийн хоёрдугаар хэлтэс тэргүүн байр, Засаг даргын Тамгын газрын баг хоёрдугаар байр, Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн баг хамт олон гуравдугаар байр эзэлсэн юм. 
Хууль эрх зүйн мэдлэгээ дээшлүүлэх, бататгах, авлигаас ангид байх, түүнээс урьдчилан сэргийлэх, албан хаагчдын илтгэх, үйл баримтыг бичгээр илэрхийлэх, багаар ажиллах ур чадварыг дээшлүүлэх зорилготой энэхүү тэмцээн жил ирэх бүр чанаржиж, өрсөлдөөн ширүүн байлаа. 
Тэмцээний хаалтын үеэр дүүргийн Засаг дарга Д.Бадарсан энэ удаагийн тэмцээнийг зохион байгуулсан Мэргэжлийн Хяналтын хэлтэс, шударгаар шүүн тунгаасан эрхэм шүүгчид, идэвх санаачлагатай оролцсон нийт хамт олондоо чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж ажлын өндөр амжилт, сайн сайхныг хүсэхийн зэрэгцээ ирэх жилийн энэхүү тэмцээнийг зохион байгуулах хариуцлагатай үүргийг Татварын хэлтэстээ даалгаж буйгаа хэлсэн юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4065
2760 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%