СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

"Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө" "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө"

Сүхбаатар дүүргийн залуучуудын холбоо "Шонхор" цомын эзэн боллоо

2015-10-22

     Монголын залуучуудын холбооноос Үндэсний залуучуудын зөвлөл, 21 аймаг, 9 дүүрэг, 16 байнгын хорооны дундах спортын нөхөрсөг өдөрлөгийг өнгөрөгч амралтын өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. "Спирт үү? Спорт уу?" аяны хүрээнд болсон уг өдөрлөгт 20 багийн 200 гаруй залуус оролцож шатар, даам, дартс, волейбол гэсэн 4 төрлөөр аваргуудаа тодруулсан юм.
     Сүхбаатар дүүргийн залуучуудын холбооноос энэхүү тэмцээний дартсын төрөлд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны Зохион байгуулалтын хэлтсийн дарга Ц.Осорваань 1 дүгээр байр, шатрын төрөлд дүүргийн залуучуудын холбооны гишүүн Б.Батхүү 3 дугаар байр эзэлсэн юм.
     Мөн бүх төрлүүдэд идэвх санаачлагатай оролцож багийн нийлбэр дүнгээр Сүхбаатар дүүргийн залуучуудын холбооны баг тамирчид "Тэргүүн" байр эзэлж шилжин явах "Шонхор" цомын эзэн боллоо. 
     Ийнхүү шилжин явах цом хүлээн авснаар дараа жилийн энэхүү спорт өдөрлөгийг зохион байгуулах эрхтэй болж байгаа юм.
     Уг спорт өдөрлөгт спортын салбарт нэр хүндтэй олны танил тамирчид өргөн хүрээгээр оролцож сонирхолтой, өрсөлдөөнтэй тоглолтуудыг үзүүлсэн энэ удаагийн тэмцээний бас нэгэн онцлог байсан юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%