Тохижилт, газрын харилцаа, байгаль, экологийн хорооны наймдугаар хурал 2015 оны 03 сарын 19-ний өдөр хуралдаж
- Төлөвлөгөө батлах тухай
- Ажлын хэсэг байгуулах тухай
- Спортын 4 төрөлт тэмцээн зохион байгуулах тухай асуудлуудыг хэлэлцээд “Тохижилт, газрын харилцаа, байгаль, экологийн хорооны 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөө”-г баталсан төдийгүй хорооноос санаачлан Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 4 төрөлт спортын тэмцээн зохион байгуулах саналыг боловсруулан Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх, уг тэмцээнийг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулах шийдвэрийг тус тус батлан гаргалаа.