Монголын Нутгийн Удирдлагын Нийгэмлэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай хамтран Нийслэл, дүүргүүдийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Дэд бүтэц, тохижилт, хот байгуулалтын асуудал хариуцсан хороодын дунд 2015 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр “Дэд бүтэц, тохижилт, хот байгуулалтын бодлогыг нутаг дэвсгэрийн хэмжээнд амжилттай хэрэгжүүлэх нь” уулзалт, зөвлөлгөөнийг зохион байгууллаа.
Нийслэл, дүүргүүдийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Дэд бүтэц, тохижилт, хот байгуулалтын асуудал хариуцсан хороод нь дүүргийнхээ тохижилт, бүтээн байгуулалт, дэд бүтцийн ажлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх, дүүргийн хүн амд дэд бүтцийг ойртуулах, цахилгаан дулаан, орчны гэрэлтүүлгийг сайжруулах, иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, авто замын болон гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудлуудыг хариуцан үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тус уулзалт, зөвлөгөөний зорилго нь тухайн чиглэлийн төрийн захиргааны төв байгууллага болон Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд, харьяа байгууллагуудын 2015 оны бодлого, төлөвлөгөө, үйл ажиллагааны талаар тодорхой мэдээ мэдээлэл авсанаар нутаг дэвсгэрийн хэмжээнд дэд бүтцийн цогц бодлогыг хэрэгжүүлэх, бодитой ажлын санаа авах, байгууллага хоорондын ажлын уялдаа холбоог хангах, цаашид хамтран ажиллах бололцоог бүрдүүлэхэд оршиж байв.
Уулзалт, зөвлөлгөөнөөр Барилга, хот байгуулалтын яам, Эрчим хүчний яам, Зам тээврийн яам, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд болох Нийслэлийн гэр хорооллын хөгжлийн газар, Нийслэлийн авто замын газрууд болон Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газрын удирдлагууд, ахлах мэргэжилтнүүдийн зүгээс 2015 оны бодлого, зорилт, төлөвлөгөөг танилцуулан оролцогчид сонирхсон асуултандаа хариулт авч, харилцан санал солилцлоо.
Тус
уулзалт, зөвлөлгөөнд Сүхбаатар дүүргийн
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тохижилт, газрын харилцаа, байгаль, экологийн хорооны дарга Э.Ганбат өнгөрсөн онд амжилттай хийгдсэн ажлууд,
цаашид хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө танилцуулсан бөгөөд
М.Энхмаа, Д.Эрдэнэбат, Л.Баяр-Эрдэнээ, Х.Нямдагва нар оролцлоо.