Монголын
Нутгийн Удирдлагын Нийгэмлэг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай хамтран орон нутгийн нийгмийн бодлого, зорилт үйл
ажиллагааг цэгцтэй, нэгдсэн бодлого зохицуулалтаар хэрэгжүүлэхэд дэмжлэг
үзүүлэх, нийслэл,
дүүргүүдийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлуудын нийгмийн бодлогын чиглэлээр
хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг харилцан танилцуулах, оновчтой, үр
дүнтэй хэрэгжсэн сайн туршлага, бодлогыг бусаддаа хуваалцах боломжийг бий
болгох зорилгоор “Нийгмийн бодлогын асуудлыг нутаг дэвсгэрийн хэмжээнд амжилттай
хэрэгжүүлэх нь” сэдэвт сургалт, семинарыг 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Нийслэлийн Хангарьд ордны
Их танхимд зохион байгууллаа.
Уг
арга хэмжээнд
нийслэл, дүүргүүдийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлуудын Нийгмийн бодлогын хороодын
дарга, гишүүн төлөөлөгчид,
Нийгмийн бодлогын хороо хариуцсан ажилтануудын оролцсон ба Монгол улсын Хүн амын хөгжил,
Нийгмийн хамгааллын яам, Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яам, Эрүүл мэнд,
Спортын яам, Хөдөлмөрийн яамны холбогдох газар, хэлтсийн мэдээлэл,
танилцуулга хийгдэж харилцан санал солилцлоо.
Мөн дүүргүүдийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нийгмийн
бодлогын хороод үйл ажиллагааны танилцуулга бөгөөд Сүхбаатар дүүргийн Иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын Нийгмийн бодлогын хорооны үйл ажиллагааны тайланг хорооны
дарга О.Даваасүрэн танилцуулж, хорооны гишүүд оролцож харилцан санал солилцлоо.