Жил бүр уламжлал болгон зохиогдож буй Иргэдийн Спортын IV Наадмын нээлтийн ажиллагаа 2015.09.26-ны өдөр 6-р сургуулийн спорт талбайд амжилттай зохион байгуулагдлаа.
Энэ үеэр иргэдийн спортын IV наадмын хийн дасгал, аеробикийн тэмцээн амжилттай явагдлаа. Тэмцээнд 15-н хорооны баг оролцож үүнээс 31-55 насны хийн дасгалын 1 баг, 56-аас дээш насны хийн дасгалын 15-н баг, мөн насны аеробикийн 12-н баг нийт 28 багийн 288 гаруй иргэд ур чадвар, тэсвэр тэвчээр авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.
Тус арга хэмжээнд дүүргийн ИТХ-ын дарга Б.Ган-эрдэнэ, Засаг даргын орлогч Л.Амарзаяа, дүүргийн ахмадын хороон дарга Тогоохүү, 3, 7, 9, 13, 14, 20 дугаар хорооны Засаг дарга нар хүрэлцэн ирж оролцлоо.
Мөн тэмцээний нээлтэнд амжилт хүсч ҮБТДС-ийн аеробик гимнастикийн оюутнууд үзүүлэх тоглолтуудаа толилуулж сонирхууллаа.
Тэмцээний дүн гарахад
Хийн дасгалд:
- I байрт 11-р хороо
- II байрт 10-р хороо
- III байрт 20-р хороо
Аэробикт:
- I байрт 10-р хороо
- II байрт 11-р хороо
- III байрт 6-р хороо шалгарч өргөмжлөл, алт, мөнгө, хүрэл медаль, мөнгөн шагналаар тус тус шагнууллаа.