СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

"Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө" "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө"

Түүхт 50 жилийн ойгоо иргэдтэйгээ тэмдэглэлээ

2015-09-23

     Улаанбаатар хотынхоо хойморь, зүрх нь болсон Сүхбаатар дүүрэг үүсэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэлээ. 
Хагас зууны түүхийг бүтээсэн ойн өдрөө дүүргийн удирдлагууд ЕБС-ын сурагчдад дүүргийнхээ хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалт, хийж хэрэгжүүлж буй ажлынхаа талаарх мэдээлэл өгсөн түүхийн хичээл зааж эхлүүлэв.
     Үүний дараа дүүргийн ИТХ-ын хүндэтгэлийн чуулган хуралдаж, хүрэлцэн ирсэн хамтын ажиллагаатай дотоод, гадаадын хүндэт зочдод 50 жилийн ойн медалийг гардууллаа. Мөн ойгоо угтаж хамтдаа бүтээж, хэрэгжүүлсэн ажлынхаа шилдгүүдийг шагнаж, урамшуулсан юм.
     Мөн 50 жилийн ойн баярын хурал Монголын хүүхдийн ордонд болж, хурлын үйл ажиллагаанд дүүргийн ИТХ-ын дарга Б.Ган-Эрдэнэ, Засаг дарга Д.Бадарсан, УИХ, Засгийн газрын гишүүн БСШУ-ы сайд Л.Гантөмөр, нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай, нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун, Улаанбаатар хотын ерөнхий менежер С.Бадрал болон дүүргийн үе үеийн удирдлагууд, иргэдийн төлөөлөл, гадаад хамтын ажиллагаатай улс орнуудын төлөөлөл оролцсон юм. Энэ дашрамд дуулгахад, дүүрэг үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойгоо Засаг дарга, түүний Тамгын газраас бүтээлч, иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүд рүүгээ чиглэсэн олон үйл ажиллагааг хийж хэрэгжүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, ойг тэмдэглэх ажлын хүрээнд 2015 оны эхнээс дүүргийн Засаг дарга Д.Бадарсангаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан хэлтэс албад, албан хаагчид, иргэдээсээ зохион байгуулах ажлын саналыг авч 50 багц 125 ажлыг төлөвлөснөө амжилттай хэрэгжүүлж чадлаа. Мөн есдүгээр сарын 12-17-ны өдрүүдэд хороо тус бүрт “Иргэдийн баяр”-аа зохион байгуулж, хийж бүтээсэн ажлаа танилцуулж хагас зууны түүхэн өдрөө иргэдтэйгээ хамтдаа тэмдэглэлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%