СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

"Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө" "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө"

Дүүргийн сагсан бөмбөгийн өсвөрийн шигшээ багийнханд амжилт хүслээ

2015-09-14

     Монголийн хүүхдийн спортын V дугаар их наадам амжилттай үргэлжилж байна. 
     Тус наадамд дүүргийн Спорт хорооны дасгалжуулагч ОУХМ Я.Дэмбэрэл, Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори сургуулийн багш, Биеийн тамирын тэргүүний ажилтан, спортын мастер Т.Нямсүрэн дасгалжуулагчтай Сүхбаатар дүүргийн эмэгтэй сагсан бөмбөгийн өсвөрийн шигшээ багийн тамирчид шигшээ 8 багт шалгараад байгаа юм. 
     Шигшээ 8 багт шалгарч үлдээд байгаа дүүргийн сагсан бөмбөгийн өсвөрийн эмэгтэй шигшээ баг болон өсвөрийн эрэгтэй багийн тамирчид, дасгалжуулагчдыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Ган-Эрдэнэ хүлээн авч уулзлаа.
     Энэ үеэр өсвөрийн баг тамирчдадаа тоглолтын болон бэлтгэлийн иж бүрэн хувцас гардуулан өгч Монголын хүүхдийн спортын V дугаар их наадам бусад уралдаан тэмцээнүүддээ амжилттай оролцож Сүхбаатар дүүргийнхээ нэр хүндийг гаргаж амжилттай оролцохыг хүслээ. 
     Хүүхдийн спортын V дугаар их наадмын шигшээ 8 багт үлдсэн эмэгтэй багийн тамирчид нь дүүргийн Ерөнхий боловсролын 1, 3, 16, 31, Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори сургуулийн сурагчдаас бүрдэж байгаа юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%