СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

"Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө" "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө"

Хүндэтгэл үзүүллээ

2015-09-14

     Монгол Улсын Их Хурлын 1996 оны 8-р сарын 29-ний өдрийн 33 дугаар тогтоол гарч, жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдрийг “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” болгон бүх нийтээрээ дурсч, хүндэтгэл үзүүлдэг болсон. 
     Сүхбаатар дүүргийн хэмжээнд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдээд цагаатгагдсан амьд сэрүүн байгаа 9 иргэн, хилс хэрэгт хэлмэгдэгсдийн эхнэр нөхөр, үр хүүхдүүд болох 117 иргэнийг 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах дүүргийн салбар комиссын дарга Б.Ган-Эрдэнэ хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. 
     Мөн энэ үеэр Дашчойлон хийдийн лам нар ном хурж ерөөл айлдсан юм. 
Хуулийн хүрээнд 2014 оны жилийн эцсийн байдлаар улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн нийт 31193 хүнийг цагаатгуулсан байна. 
Улсын хэмжээнд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид болон тэдний гэр бүл, үр хүүхэд, ах эгч, дүү, ач зээ болох нийт 18 мянга гаруй иргэнд 16,3 тэрбум төгрөгийн нэг удаагийн нөхөх олговор мөнгөн хэлбэрээр, 350 иргэнд 13,9 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий орон сууцны дэмжлэгийг үзүүлсэн байна.
     Цагаатгагдсан нийт иргэдийн товч мэдээлэл бүхий “Улс төрийн хэлмэгдэгсдийн цагаан ном” гэсэн 4 боть цуврал бүтээлийг Улсын комиссоос хэвлэн гаргажээ. 
Улсын комиссын бодлого, үйл ажиллагаа, цагаатгал, нөхөх олговорын асуудалтай холбоотой хууль тогтоомжууд, тэдгээрийн хэрэгжилтийн талаар, мөн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж, цагаатгагдсан иргэдийн товч мэдээллийг “tsauzbuk.mn” цахим хаягаар орж авах боломжтой.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1265
495 / 39%
402 / 32%
177 / 14%
191 / 15%