Дүүргээ цэвэр цэмцгэр байлгах үүрэг хүлээн ажилладаг Сүхбаатар дэвшил ОНӨААТҮГ, Сүхбаатар тохижилт ХХК, Алтан дорнын хүч ХХК, Улаанбаатар шинэчлэл ХХК, Цүзүкү-Юмэ ХХК-ний хамт олон нэгдэж, өөрсдийн хөрөнгөөр дүүргийн гэр хорооллын нүүрний хашааг жигд өнгөөр будлаа.
Энэхүү бүтээлч ажлыг Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны Дамбадаржаа, Сэлбэ, Бэлх дахь ажлын албаны дарга, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгч Э.Ганбат санаачлан дүүргийн Засаг даргын Тамгын газар, дээрх байгууллагуудтай хамтран зохион байгуулж байгаа юм.
Дүүргийн 50 жилийн ойн хүрээнд нийслэл дүүргийн өнгө үзэмжинд хувь нэмрээ оруулах зорилготой энэхүү ажлыг иргэд ч дэмжин оролцож байна.