СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

"Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө" "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө"

“Хууль тогтоомж сурталчлах нэгдсэн арга хэмжээ” Сүхбаатар дүүрэгт амжилттай зохион байгуулагдаж байна

2015-09-10

     “Хууль тогтоомж сурталчлах нэгдсэн арга хэмжээ” Чингис хааны нэрэмжит талбайд боллоо.
     Энэхүү арга хэмжээнд дүүргийн ИТХ-ын дарга Б.Ган-Эрдэнэ, ЗДТГ-ын хэлтсийн дарга Б.Ганбаатар болон бусад албаны хүмүүс оролцлоо.
     Хууль тогтоомж сурталчлах нэгдсэн арга хэмжээг дүүргийн ИТХ-ын дарга Б.Ган-Эрдэнэ нээж үг хэлсэн юм. 
     Тус арга хэмжээг Хууль зүйн яам, нийслэл, Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газар хамтран зохион байгуулж байгаа юм. 
    Хууль зүйн яамны харьяа агентлаг, байгууллагууд эрхлэх асуудлын хүрээний хууль тогтоомжийг иргэд олон нийтэд мэдээллэн, сурталчлах, үндсэн чиг үүргийнхээ дагуу иргэдэд үйлчилгээ үзүүлэх, эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх, санал хүсэлтийг хүлээн аван шийдвэрлэх нэгдсэн арга хэмжээнээс гадна иргэдэд зарим төрлийн үйлчилгээг шуурхай үзүүлж байна. Тухайлбал, Улсын бүртгэлийн ерөнхий газрын зүгээс иргэний цахим үнэмлэхээ хаяж, үрэгдүүлсэн нийслэлийн зургаан дүүргийн иргэдийн хүсэлтийг харьяалал болон хуваарийн дагуу хүлээн авч, цахим үнэмлэхийг өдөрт нь хэвлэж олгохоос гадна гадаад паспортын хугацааны сунгалтыг хийж үйлчилж байгаа юм. Арга хэмжээнд:
Дүүргийн цагдаагийн 1, 2 дугаар хэлтэс
Дүүргийн Замын цагдаагийн тасаг
Цагдаагийн ерөнхий газар
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
Хил хамгаалах ерөнхий газар
Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар
Улсын бүртгэлийн ерөнхий газар
Архивын ерөнхий газар
Тахарын ерөнхий газар
Хууль сахиулахын их сургууль
Хууль зүйн үндэсний хүрээлэн
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн
Хууль зүйн туслалцааны төв гэсэн байгууллагууд оролцож байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%