СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

"Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө" "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө"

Цусаа бэлэглэж амьдрал хайрлая донорын өдөрлөг боллоо

     Сүхбаатар дүүргийн Улаан загалмайн хороо, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Цус сэлбэлтийн үндэсний төвтэй хамтран “Цусаа бэлэглэж амьдрал хайрлая" донорын өдөрлөгийг 2015 оны 09 дүгээр сарын 04ний өдөр дүүргийн “Иргэний танхим”-д зохион байгууллаа. Донорын өдөрлөгт дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд дүүргийн Улаан загалмайн хорооны тэргүүн Б.Ган-Эрдэнэ, ИТХ-ын Ажлын алба, Засаг даргын Тамгын газар, дэргэдэх хэлтэс албадын ажилтнууд болон иргэд нэгдэж бусдын амь насыг аврахын төлөө сайн дураараа цусаа өгч идэвхтэй хамрагдлаа.

     Таны нэг удаа бусдад бэлэглэсэн цусаар ГУРВАН ХҮНИЙ алтан амийг авардаг. Өнөөдөр цусны хорт хавдар, цусны удамшлын хүнд өвчнөөр шаналсан хүүхдүүд насанд хүрэгчид, зүрх, тархи, хэвлий цээжний хөндийн мэс засал шаардлагатай бүх насны хүмүүс, түлэгдэж их хэмжээний шингэн уураг алдсан, аваар осолд орж цус алдсан хүмүүс, хүндрэлтэй төрж байгаа ээжүүд, шинэ төрсөн нярай зэрэг олон хүний амь нас цусны ДОНОР хэмээх өгөөмөр сэтгэлт хэн нэгнээс шууд хамаардаг байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%