СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

"Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө" "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө"

Сургалт зохион байгуулагдлаа

2015-08-31

     "Байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт"-ын улсын үзлэгийн бэлтгэл, зохион байгуулалтын хүрээнд 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Ажлын албанаас ажилтан, албан хаагчдад зориулж сургалт зохион байгууллаа.

"Захирамжлал /тогтоол, тушаал, захирамж/-ын баримт бичиг боловсруулахад эрх зүйн үндэслэлийг хэрхэн зөв хэрэглэх тухай" сэдвээр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн мэргэжилтэн, Хууль зүйн ухааны магистр н.Болормаа, “Кирил бичгийн зөв бичих дүрэм, албан бичгийн найруулгад анхаарах зүйлс”, "Монгол хэлний тухай хуулийн товч танилцуулга" сэдвээр МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн эрхлэгч, профессор, доктор Д.Заяабаатар, “Хуралдааны үйл ажиллагаанд хэрхэн оролцох, хуралдаанаас гарсан баримт бичгүүдээр хэрэг хэрхэн бүрдүүлэх /Тэмдэглэл хөтлөх/” сэдвээр дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгч Ц.Осорваань, “Албан хэрэг хөтлөлт” сэдвээр дүүргийн ИТХ-ын Ажлын албаны Архив, бичиг хэргийн ажилтан Д.Дэлгэрмаа нар сургалт явууллаа.

     Мөн “Төрийн шагналын материал хэрхэн бүрдүүлж авах, дээд шатны байгууллага руу хэрхэн дэмжин уламжлах талаар” дүүргийн ЗДТГ-ын шагналын мэргэжилтэн Д.Чимэддулам мэдээлэл өгсөн юм.  

     Ийнхүү ажилтнууд албан хэрэг хөтлөлтийн стандарт Баримт бичиг боловсруулахад эрх зүйн үндэслэлийг хэрхэн зөв хэрэглэх, үг, үсэг, утга агуулга, хэл найруулгын алдаагүй, албан хэрэг хөтлөлтийн бүрдэл бүрэн, стандартыг алдаагүй баримт бичиг боловсруулж сурч , хэвших юм.

 

 

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4065
2760 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%