СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

"Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө" "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө"

Улаан загалмайн дунд шатны хороон даргаар О.Цогзолмаа томилогдлоо.

2015-07-01

     Дүүргийн Улаан загалмайн удирдах зөвлөлийн хуралдаан 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хуралдлаа. Хуралдаанд дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд Улаан загалмайн хорооны тэргүүн Б.Ган-Эрдэнэ, Улаан загалмайн хорооны дэд тэргүүн Э.Ганбат болон зөвлөлийн бусад гишүүд оролцлоо. Хуралдаанаар Улаан загалмайн хорооны дунд шатны хорооны даргыг томилох тухай асуудлыг хэлэлцэж даргаар О.Цогзолмааг томиллоо.  
Дунд шатны хорооны даргаар томилогдсон О.Цогзолмаа хэлэхдээ:
     Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн хууль дүрэм, стратеги болон удирдах дээд шатны байгууллагын шийдвэрийг орон нутагтаа хэрэгжүүлэн ажиллаж гишүүнчлэлийн эгнээг өргөжүүлэн, бүртгэлжүүлэх, татвар хандивыг төвлөрүүлэх ажиллагааг дүрэм журмын хүрээнд зохицуулан зохион байгуулж ажиллах болно гэдгээ илэрхийлсэн юм. 
    Мөн энэ үеэр дүүргийн Улаан загалмайн тэргүүн Б.Ган-Эрдэнэ болон удирдах зөвлөлийн гишүүдийн зүгээс шинээр томилогдсон дунд шатны хороон дарга О.Цогзолмаад хандаж хүмүүнлэгийн үнэ цэнийг дээдэлсэн хүнлэг, энэрэнгүй нийгмийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, хүмүүнлэгийн үйлсэд хамтдаа зүтгэх болсонд талархал илэрхийлээд цаашдын ажилд нь амжилт хүслээ. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1322
514 / 39%
419 / 32%
189 / 14%
200 / 15%