СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

"Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө" "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө"

Дүүргийн 50 жилийн ойн хүрээнд албан хаагчид "Хөл бөмбөг"-өөр өрсөлдлөө.

2015-06-26

     Дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу дүүрэг үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойн хүрээнд Засаг даргын Тамгын газар Онцгой байдлын хэлтэс хамтран дүүргийн хэлтэс алба, албан хаагчдын дунд биеийн тамир спортыг хөгжүүлэх, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдрын хөгжүүлэх зорилгоор хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулав. 
Тэмцээнд дүүргийн ИТХ, ЗДТГ болон бусад хэлтэс албадуудын 15 баг өрсөлдсөнөөс нэгдүгээр байрыг Онцгой байдлын хэлтэс, хоёрдугаар байрыг Замын цагдаагийн тасаг, гуравдугаар байрыг Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн баг тамирчид эзэллээ. 
     Мөн тэмцээний шилдэг довтлогчоор Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн тамирчин Н.Мөнхсонор, шилдэг хаалгачаар Засаг даргын Тамгын газрын тамирчин Ё.Нямцоо нар шалгарч өргөмжлөл мөнгөн шагнал хүртлээ. 
     Шагнал гардуулах үеэр дүүргийн Засаг дарга Д.Бадарсан: “Хөл бөмбөгийн спорт нь энгийн нэг иргэн, байгууллага хамт олон, цаашлаад улс орны урам зориг, утга учир, эв нэгдлийн илэрхийлэл болж чадсан. Тиймээс бид энэ спортоор дамжуулж, чөлөөт цагаа зөв өнгөрүүлэхээс гадна Сүхбаатарчууд гэдэг нэгэн баг хамт олноороо нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүллээ” гээд нийт албан хаагчиддаа ажил хөдөлмөрийн өндөр амжилт, гэр бүл, үр хүүхдэд нь эрүүл энх сайн сайхныг хүссэн юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%