Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Монголын Нутгийн Удирдлагын Нийгэмлэгтэй хамтран хэрэгжүүлж буй “Нутгийн удирдлагын манлайлагчид” төсөл нийслэлийн 9 дүүрэгт амжилттай хэрэгжиж байна. Төслийн хүрээнд Хороодын Иргэдийн Нийтийн Хурлын чиг үүрэг, бүрэн эрхийг хэрэгжүүлэх арга замыг бэхжүүлэх, чадавхжуулах", "Иргэдийн Нийтийн Хурлын дарга, тэргүүлэгчдийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, орчин үеийн техник технологийн дэвшилд суралцах болон тэдний илтгэх, тайлагнах ур чадварыг нэмэгдүүлэхэд мэргэжил, арга зүйн болон эрх зүйн туслалцаа үзүүлэх зорилгоор Сүхбаатар дүүргийн хороодын Иргэдийн Нийтийн Хурлын дарга, тэргүүлэгчдийн дунд "Нутгийн удирдлагын байгууллагын эрх зүйн зохицуулалт, чиг үүрэг, бүрэн эрхийн асуудал", "Иргэдийн Нийтийн Хурлын зохион байгуулалтын асуудлууд, хурлын дэг", "Олон нийтийн сүлжээн дээр тулгуурлан иргэдийн оролцоог нэмэгдүүлэх талаар санаачлага" гэсэн сэдвүүдээр Монголын Нутгийн Удирдлагын Нийгэмлэгийн мэргэшсэн сургагч багш нар сургалт, хэлэлцүүлгийг дүүргийн Иргэний танхимд зохион байгууллаа.
Өнөөдрийн сургалт хэлэлцүүлэгт 1-ээс 10 дугаар хороодын ИНХ-ын дарга, тэргүүлэгч, хороодын Иргэний танхимын зохион байгуулагчид оролцсон бол 11-ээс 20 дугаар хороодын ИНХ-ын дарга, тэргүүлэгч, хороодын Иргэний танхимын зохион байгуулагчид 6 дугаар сарын 4-ний өдөр хамрагдах юм байна.