СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

"Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө" "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө"

"Сүхбаатарчууд бид Улаанбаатар марафонд нэгдэцгээе" холын зайн гүйлтийн тэмцээн боллоо.

2015-05-25

          Монгол Улсын Засгийн газар, салбарын яам агентлагууд, нийслэл, дүүргийн нутгийн удирдлага, захиргааны байгууллага, бүх шатны боловсрол, соёл, спортын байгууллага, хүчний байгууллага, дүүрэг, хороо, аж ахуйн нэгжүүд, спорт, урлаг соёлын одод, улс төр, нийгмийн олонд танигдсан алдар цуутай хүмүүс, иргэдийг татан оролцуулах зорилгоор “Улаанбаатар Марафон”-д нэгдэцгээе уриан дор Нийслэлийн Засаг даргын нэрэмжит  “Улаанбаатар Марафон -2015” цом аялуулах аян 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр  “Улаанбаатар Марафон -2015” цом Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд шилжин ирсэн билээ. 

Энэхүүү аяны хүрээнд Сүхбаатар дүүргийн ИТХ-ын Төлөөлөгчид, хороодын ИНХ-ын дарга, Ажлын албаны ажилтнуудын дунд "Сүхбаатарчууд бид Улаанбаатар марафонд нэгдэцгээе" холын зайн гүйлтийн тэмцээнийг 5 дугаар сарын 24-ний өдөр амжилттай зохион байгууллаа.

Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 2015 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан “Улаанбаатар марафонд нэгдэцгээе” уриа дор зохион байгуулагдсан дээрх арга хэмжээний үр дүнд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид, Иргэдийн Нийтийн Хурлын дарга нар, Хурлын ажлын албаны ажилтнуудыг биеийн тамир, спортоор хичээллэх хүсэл, сонирхлыг нэмэгдэж, биеийн тамир, спортын арга хэмжээнд оролцох боломжийг нэмэгдүүлсэн бөгөөд мөн дүүргийн Улаан Загалмайн хороотой хамтран хүмүүнлэгийн үйл ажиллагаа зохион байгуулж амьдралын хүнд нөхцөлд байгаа өрх иргэн, өвчтэй хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настай хүмүүст тусламж дэмжлэг үзүүлсэн хүмүүнлэгийн чухал арга хэмжээ боллоо. 

            “Улаанбаатар марафон-2015” олон улсын гүйлтийн тэмцээнд хамт олноороо бүртгүүлж оролцохоор боллоо.  

Эрүүл биед саруул ухаан - Идэвхитэй хөдөлгөөн эрүүл амьдрал

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1343
522 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%