СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

"Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө" "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө"

“Найзуудаа үүнийг мэдэх үү” уралдаанд Сүхбаатар дүүрэг тэргүүллээ

2015-05-20

     Нийслэлийн Засаг Даргын 2015 оны А/359 тоот захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Нийслэлийн Онцгой байдлын газар, Боловсролын газартай хамтран ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд “Найзуудаа үүнийг мэдэх үү” уралдаан 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулагдлаа.
Уралдаанд нийслэлийн 7 цэцэрлэгийн 140, дүүрэг тус бүрээс шалгарсан 9 сургуулийн 72 хүүхэд оролцож 11 төрлийн уралдаанд оюун ухаан, авьяас чадвараа сорьсноос цомын эзнээр Сүхбаатар дүүргийн 16 дугаар сургууль шалгарч, Баянгол дүүргийн 113 дугаар сургууль, Хан-Уул дүүргийн 75 дугаар сургууль удаалж өргөмжлөл, мөнгөн шагнал, үнэ бүхий зүйлээр шагнуулав. 
Мөн цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд зохион байгуулсан уралдаанд Сүхбаатар дүүргийн 75 дугаар цэцэрлэг амжилттай оролцож, гар зургийн уралдаанд тэргүүн байр, дуу болон жагсаалын тэмцээнд тусгай байр эзэллээ.
Ийнхүү цэцэрлэг, сургуулийн хүүхдүүд болзошгүй гамшгийн нөхцөл байдал үүссэн үед өөрийгөө болон нөхдийгөө хэрхэн аврах, хамгаалах, урьдчилан сэргийлэх мэдлэг дадлага эзэмшүүлэх зорилготой тус тэмцээнд Сүхбаатар дүүрэг амжилттай оролцлоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1344
523 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%