Тус уулзалт, зөвлөгөөнд дүүргийн ИТХ-ын Тохижилт, газрын харилцаа, байгаль экологийн хорооны дарга, гишүүд оролцож хорооныхоо чиг үүргийн дагуу өнгөрсөн онд хийсэн хийсэн ажлуудаа танилцуулан 2015 онд хийх ажлын төлөвлөгөө болон нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлсэн сайн туршлагаасаа хуваалцан санал бодлоо солилцлоо.
Тухайн уулзалт, зөвлөгөөнөөр Барилга, хот байгуулалтын яам, Эрчим хүчний яам, Зам тээврийн яам, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд болох Нийслэлийн гэр хорооллын хөгжлийн газар, Нийслэлийн авто замын газрууд болон Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газрын удирдлагууд, ахлах мэргэжилтнүүдийн зүгээс 2015 оны бодлого, зорилт, төлөвлөгөөг танилцуулав.