СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

"Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө" "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө"

Захиргааны ерөнхий хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо

2015-04-14

     Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Захиргааны ерөнхий хуулийн төсөлд санал авах зорилгоор өнөөдөр Сүхбаатар дүүргийн ИТХ,  ЗДТГ-ын Захиргаа, хуулийн хэлтсээс дүүргийн иргэдийн дунд нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа. 
Төслийн танилцуулгийг Захиргаа, хуулийн хэлтсийн Эрх зүй, тогтоол шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн П.Булганмаа танилцуулсан бөгөөд Захиргааны байгууллага, албан тушаалтнаас шийдвэр гаргах, шийдвэр гаргах ажиллагаанд иргэд хэрхэн оролцох, уг ажиллагаанд гомдол гаргах болон захиргааны байгууллагын шийдвэр гаргах үйл ажиллагаанд хэрхэн хяналт тавих зэрэг уг хуулийн зохицуулалтыг дэлгэрэнгүй мэдээллээ. 
Хэлэлцүүлгийн хүрээнд уг хууль нь батлагдан гарах зайлшгүй шаардлага бий болсон, одоогийн шийдвэрлэгдэхгүй байгаа олон асуудалд гарц гаргах, иргэдийн эрх, хууль ёсны эрх ашиг сонирхол хамгаалагдах боломж бүрдэх, төр, иргэний хоорондын харилцааны нийтлэг зарчмууд болох хүний эрхийг дээдлэх, хууль дээдлэх зэрэг Үндсэн хуулийн зарчмууд энэ хууль гарснаар бодит амьдрал дээр хэрэгжих боломжтой болох талаар онцолж байлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1344
523 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%