Монголын Нутгийн Удирдлагын Нийгэмлэгээс санаачлан Нийслэлийн нутгийн удирдлагын байгууллагуудын Нийгмийн бодлогын хороодын удирдлагууд, гишүүд болон ажлын албаны хороод хариуцсан ажилтнуудын дунд "Нийгмийн бодлогын асуудлыг нутаг дэвсгэрийн хэмжээнд амжилттай хэрэгжүүлэх нь" сэдэвт сургалт, семинарыг 2015 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Хангарьд ордоны 14 давхарын их танхимд амжилттай зохион байгуулагдлаа.
Тус сургалтад дүүргийн ИТХ-ын Нийгмийн бодлогын хорооны дарга, гишүүд оролцож Нийгмийн бодлогын хорооныхоо чиг үүргийн дагуу өнгөрсөн онд хийсэн хийсэн ажлуудаа танилцуулан 2015 онд хийх ажлын төлөвлөгөө болон нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлсэн сайн туршлагаасаа хуваалцан санал бодлоо солилцлоо.