СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

"Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө" "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө"

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлье сэдэвт сургалт боллоо.

2015-04-02

Сүхбаатар дүүргийн ИТХ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Прокурорын газар, Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэс, Замын цагдаагийн тасаг хамтран дүүргийн хороодын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийг чадавхжуулах тэдгээрийн ажлыг эрчимжүүлж, нийтийн хэв журмыг хангах ажлын арга туршлагыг нэмэгдүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын арга барилыг боловсронгуй болгож үр дүнг дээшлүүлэх зорилгоор "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлье" сэдэвт сургалт зохион байгууллаа. Сургалтыг дүүргийн ИТХ-ын дарга, ГХУСАЗЗ-ийн дарга Б.Ган-Эрдэнэ нээж үг хэллээ. 

Сургалт:

- Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг төлөвлөх нь

- Олон нийт- Цагдаагийн хамтын ажиллагаа хөтөлбөрийн хэрэгжилт, цаашид зохион байгуулагдах ажлын талаар

- Хороодод гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах нь

- Цагдаагийн 1, 2 дугаар хэлтсээс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажил, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний тухай

 гэсэн сэдвүүдээр явагдсан ба сургалтад дүүргийн 20 хорооны  Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга, хэсгийн байцаагч нар хамрагдсан юм. 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%