СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

"Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө" "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал-Иргэн таны төлөө"

Оюутан эргүүл ажиллаж байна

2015-03-26

     Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс гудамж талбайд үйлдэгдэж байгаа гэмт хэргийн гаралтыг бууруулах чиглэлээр “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх 1 сарын аян”-ыг дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран 1 сарын хугацаатай зохион байгуулж байна.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх 1 сарын аяны хүрээнд дүүргийн 1-8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах их дээд сургуулийн оюутан залуусыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд татан оролцуулахаар 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрүүдэд Монгол Улсын Их сургууль, Монгол Улсын Боловсролын Их сургууль, Шинжлэх ухааны технологийн их сургууль, Анагаахын Шинжлэх ухааны үндэсний их сургуулийн 80 оюутан, тус хэлтсийн алба хаагчдын хамтаар дүүргийн 1-8 дугаар хорооны нутаг дэвсгэрт халаасны хулгайн болон бусад төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 11:00-14:00 цаг, 16:00-19:00 цагийн хооронд 2 ээлжээр явган эргүүлд ажиллаж байна.
Мөн дүүргийн 1-8 дугаар хорооны улсын болон хувийн ерөнхий боловсролын сургууль дээр өдөр бүр багш, сурагчдын дунд “Хууль сурталчлах өдөр” арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.
Уг арга хэмжээний хүрээнд ахлах ангийн сурагчдын дунд “Сургуулийн аюулгүй орчинг бүрдүүлэх бүлгэм”, дунд ангийн сурагчдын дунд “Миний мөрөөдлийн цагдаа” зохион бичлэг, бага ангийн сурагчдын дунд “Миний мөрөөдлийн цагдаа” сэдэвт гар зургийн уралдаан зохион байгуулан ажиллаж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%