Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Дүүргийн 2015 оны төсөв батлах тухай 10/42 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар 2015 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэх төсөл, арга хэмжээг баталсан.
Хөрөнгө оруулалтын ажлын хэрэгжилтийн хүрээнд Сангийн сайдын 2013 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Журам, жишиг баримт бичиг батлах тухай 39 дүгээр тогтоолын дагуу олон нийтийн оролцоотойхудалдан авах ажиллагаанд оролцох сонирхолтой бүлгүүдээс ирүүлсэн хүсэлтэд үндэслэн “Иргэдийн бүлэг”-ийн жагсаалтыг үүсгэсэн бөгөөд нийт 75 бүлэг 261 иргэн хамрагдсан байна.
Мөн тус ажлын хүрээнд 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдөр дүүргийн хурлын их танхимд иргэдийн бүлгийн жагсаалтанд бүртгэгдсэн бүлгүүдэд зөвлөгөө өгөх уулзалтыг дүүргийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч дарга Х.Болормаагаар ахлуулсан “Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл арга хэмжээг төлөвлөх, хуваарилах, зарцуулах үйл ажиллагаанд арга зүйн зөвлөмж өгөх” ажлын хэсэг удирдан зохион байгуулж, Засаг даргын Тамгын газрын холбогдох хэлтсийн мэргэжилтэнгүүд 2015 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр иргэдийн бүлгээр хийгдэх ажлын тухай мэдээлэл, олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагааны тендерт хэрхэн оролцох, захиалагчтай гэрээ байгуулсан бүлэг ажил гүйцэтгэх болон гүйцэтгэл гаргах түүнтэй холбоотой бусад сэдвээр мэдээлэл өгч, иргэдийн сонирхсон асуултанд хариулт өглөө.